АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хадагтай Мишел Обама нар Диорын усны хувцастай, Бразилийн хөлбөмбөгийн цамцтай, 7,750$-ын үнэтэй гольфын цүнхээ барин Цагаан Ордны гадуур салхилах, эсвэл 2GB-ын iPod-оо сонсон хулсан унадаг дугуйгаа унан явж болохоор байна. Эдгээр бүх зүйлийг 2011 онд ерөнхийлөгчийн гэр бүлийнхэнд дэлхийн томоохон удирдагчид хүндэтгэл үзүүлэн бэлэглэжээ.
Бэлгийн жагсаалт нь футболка, үзэг, уран баримал, хэд хэдэн хивсэнцэр, ликёр архи, видео тоглоомтой чамин тансаг боодолтой зүйл, жижиг сэлэм зэрэг төрөл бүрийн зүйлсээр дүүрэн байдаг гэнэ.
АНУ-ын хуулиар бол энэхүү бэлгийн талаар тайлан мэдээ өгч, архивд оруулах буюу үзүүлэн маягаар бусад байгууллагуудад өгөх ёстой юм байна. Гэвч Барак Обама Габонизийн Бүгд Найрамдах улсын ерөнхийлөгчийн бэлэглэсэн 52,695$-ын үнэтэй бэлгийг ч авч үлдэхийг хүссэнгүй.
Эдгээр бэлгэнээс түүний авч үлдэхийг хүссэн цорын ганц бэлэг бол Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн бэлэглэсэн 23,95$ -ын үнэтэй Америкийн эрдэмтэн Жак Уэтерфордын бичсэн “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” ном байжээ.
Ерөнхийлөгчийн гэр бүлийнхэнд өгсөн бэлгийн нийт үнийн дүн нь 243,970,96$ болж байгаа ба үүнээс Барак Обамад 194,125.33$, хосуудад хамтад нь 21,438.78$, тэргүүн хадагтайд 22,343.59$, Малия, Саша хоёр охинд 6,063.26$-ын бэлэг өгсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )