Одоогоос 15 жилийн өмнө Их Британийн Суффолк мужийн Айлсвич хотод Пол Калвесбертын байшинд гал гарсны улмаас түүний охин Терри нилээд хүнд түлэгдсэн байна. Хоёр ой гарантай бяцхан охиныг орон нутгийн эмнэлэгт яаралтай хүргэж, хэдэн сарын турш эмчилгээ хийсний үр дүнд түүний амийг аварсан юм. Терри охинд амьдрал хүссэн олон мянган оршин суугчид ил захидал илгээж байв. Охины аав ярихдаа “Бид тэр явдлыг дурсах дургүй. Миний охин галаас болж аймшгийн царайтай болсон ч өөрийн гэсэн зорилго түүнд бий” гэжээ.
Хүн харахын аргагүй царайтай болсон ч тэрээр сэтгэл санаагаар уналгүй Уэстборнийн спортын коллежид элсэхээр болсон байна. Түүний энэ шийдвэрийг гэр бүлийнхэн дэмжиж байгаа бөгөөд дунд сургуульд бусдын адил байж чадаагүй ч одоо түүнд өөртэй итгэх итгэл бий болж, нийгэмдээ өөрийнөө байр суурийг бэхжүүлнэ гэдэгт эцэг эх нь итгэлтэй байгаа хэмээн тайлбарлав. Терри охиныг хэвлэлийнхэн зүгээр байлгадаггүй бөгөөд ярилцлага авахыг хүссэн сэтгүүлчдээс нуугдаж явдаг байсан бол одооноос эрх чөлөөтэй энгийн амьдралаар сурч, боловсорч хүмүүстэй нээлттэй харилцах болно гэжээ.
Сэтгэгдэл ( 2 )
huurhiiduu yamarch hetsvv yumbe dee
huurhiiduu yamarch hetsvv yumbe dee