Дэлхий дээр цор ганц хамаргүй хүүхэд

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 09

Манай улсад дэлхий дээрхи цорын ганц төрөлхийн хамаргүй хүн байдаг аж. Тодруулбал, Зургаан настай н.Нэргүй хэмээх төрөлхийн хамаргүй хүүгийн талаар Солонгосын EBS телевизийн ” Global Project ” хэмээх хүмүүнлэгийн нэвтрүүлгээр маргааш гаргах гэнэ. Тус нэвтрүүлгээр дамжуулан ЕВS телевизийнхэн н.Нэргүй хүүд хандив цуглуулах юм байна. Дэлхийн хэмжээнд хамаргүй төрсөн зургаан хүн бүртгэгдэж байсан ч тэд бүгд нэг нас ч хүрэлгүй нас барсан байдаг.

Гэтэл ганцхан н.Нэргүй хүү өдийг хүртэл амьд яваа аж. Хэдий хүү эсэн мэнд өссөн ч амьсгаа авах, юм идэж уух үедээ байнга хүндрэлтэй байдаг байна. Хөдөө амьдардаг н.Нэргүй хүүд өмнө нь Солонгосын нэгэн сайн санааны байгууллага тусламжийн гараа сунгаж байжээ. Тэд улмаар EBS телевизийн ” Global Project ” хэмээх хүмүүнлэгийн нэвтрүүлэгт хандан хүүг тус нэвтрүүлэгт оролцуулахаар болсон аж. Тус нэвтрүүлэгт оролцохоор н.Нэргүй хүү өнгөрсөн 4-р сард Солонгос руу ээжтэйгээ хамт явжээ. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
huu(202.9.47.131) 2013 оны 05 сарын 09

yagan huurhun huuweeeeee

0  |  0
Maiskii(122.201.18.30) 2013 оны 05 сарын 09

Londond elchin saidaar suuj baisan Maiskii gedeg oros hun 1919 ond Mongol ulsad 3 hunii 2 ni hamargui gej bichij baisan.Odoogiin MAN ene yarnaas ni ard tumnee salgasan yumdaa.Jirinovskiin doromjildog chini enedee.

0  |  0
z(180.149.97.1) 2013 оны 05 сарын 09

manai rok popiinhon ene hvvd tusalj boloogvi l um bh daa

0  |  0
t(202.131.247.23) 2013 оны 05 сарын 09

hamartaigaa bsan bol ashtai yu daa odoo ywaad emchluuleed ireesei dee hoorhii

0  |  0
me(182.160.48.59) 2013 оны 05 сарын 09

oo orovdmoor yumaa.

0  |  0
Top