Сингапурт зохиогдсон “Chanel”-ийн брендийн ээлжит томоохон үзүүлбэрийн үеэр тус компаний алдарт дизайнер Карл Лагефельдийн өөрөө найруулан тавьсан Коко Шанелийн тухай “Once Upon aTime” нэртэй хар цагаан киног хүрэлцэн ирсэн эрхэм зочдод үзүүлэн сонирхжээ.
Ердөө 18 минут үргэлжлэх энэ кино нь“Chanel”-ийн брендийн Францын Довилед байгуулагдсан анхны мухлаг нээгдсэний 100 жилийн хүрээнд бүтээгджээ.
Тус киноны гол дүрийг Кира Найтли бүтээсэн бол Кокогийн эгчийн дүрийг Францын жүжигчин Клотильда Эсме бүтээжээ.Мөн дэлгэцэнд шилдэг загвар өмсөгч Карла Стелла,Теннант ,Каролин де нар оролцон тогложээ.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 0 )