Кит Ричардсон “Sant Laurent”-аар гоёлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 10

“Look At Me”сэтгүүлд бичсэнээр “The Rolling Stones: 50 Years and Counting” уралдаан тэмцээнд  оролцох тус хамтлагийн алдарт гитарчин Кит Ричардсоний тоглолтын хувцасны шинэхэн загварыг “Sant Laurent”-ийн захирал ,нэрт дизайнер Эди Слиман  өөрөө зохион бүтээжээ.Энэхүү иж бүрдэлд “Keith”гэсэн нэр бүхий бичигтэй хүрэм,торгон алчуур,урт болон богино ханцуйтай футболка байх юм.

“Rolling Stones””ийн үе үеийн шүтэн бишрэгчид тус хамтлагийн  50 жилийн ойн уралдаант тэмцээний үеэр алдарт гитарчиний ижил загварын хувцсаар гоёх боломжийг “Sant Laurent” олгож байна

Роллинг Стоунз хамтлаг  1962 онд байгуулагдсан Их Британий  ритм ба блюз ,рок –н  ролл урсгалаар тоглодог домогт хамтлаг юм.

 Роллинг Соунз хамтлагИх Британд  22 цомог АНУ-д 24\ 8 тоглолтын цомог (АНУ-д 9) болон олон тооны түүвэр цомгууд гаргасан. 1964-2008 онуудын хооронд  тус хамтлаг Их Британ болон АНУ-д хит болсон дуу, 43 шилдэг цомогтой ба цомгууд нь дэлхий даяар 200 сая хувь борлогдсон байна.

2004 онд тэд “Роллинг стонз” сэтгүүлээс явуулсан "Бүх Цаг Үеийн Шилдэг 100 Уран бүтээлч"-н 4 дүгээрт бичигджээ.

 

М.Мишээл

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top