Венецийн кино наадмыг зохион байгуулах зөвлөл түүхэн 70 жилийнхээ ойн хүрээнд зохиогдох энэ удаагийн кино наадмыг ирэх 8 сарын сүүл 9 сарын эхээр зохион явуулахаар товлоод байна.
Тус наадмын удирдах зөвлөлөөс шүүгчдийн тэргүүнээр домогт Бернардо Бертолуччиг томилсон мэдээг алдарт найруулагч баяр хөөртэй хүлээн авлаа.
Өдгөө73 насыг зооглон буй Бертолуччи энэ эрхэм хүндтэй урилгыг 30 удаа хүлээн аваад байгаа юм.
Сүүлийн жилүүдэд Бернардо Бертолуччи биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан олны өмнө төдийлэн харагдахгүй кино бүтээлээ ч туурвих нь багассан билээ.
Өнгөрсөн жилийн Каннын кино наадамд тэрээр уралдаанаас гадна “Чи бид хоёр” киногоо толилуулсан нь түүний сүүлийн арван жилд бүтээсэн ганц кино нь юм.
Түүний дэлхийн кино урлагт сонгодог болсон “Комформист”,”Парисын сүүлчийн танго”,”Хорьдугаар зуун”,”Сүүлчийн эзэн хаан” киног нь үзэгчид андахгүй сайн мэднэ.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 0 )