Өнгөрсөн лхагва гарагт Афганистанд Пакистаныг эсэргүүцсэн жагсаалын үеэр 11 хүн амиа алдаж Кандахар мужийн захиргааны хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.
Тус мужийн олон зуун иргэд Пакистаны эсрэг жагслаа.
Зэвсэглэсэн бүлэг Афганистаны засгийн газар болон гадаад, дотоодын цэргийн хүчний эсрэг тэмцэж эхлэхэд жагсаал улам хүчээ авлаа. Зэвсэглэсэн бүлэг болон цагдаа нарын хооронд буудалцаан болж зэвсэгт бүлгийн 8 гишүүн, 3 энгийн иргэн амиа алджээ.
Мөн түүнчлэн 10 гаруй хүн шархдаж 30 гаруй хүн баривчлагдлаа. Шинжээчийн мэдээгээр бол зэвсэглэсэн бүлэг нь Пакистаны хилээс орж иржээ. Энэ мөргөлдөөн нь Пакистан болон Афганистаны хил дээрх хурцадмал байдал өөрчлөгдсөнөөс болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )