Денис Родман Ким Чон Унруу утасдана гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 10

Хэрэв Умард Солонгосын залуу удирдагчийг ятгаж чадах зоригтон Америкд байдаг бол тэр нь Америкийн сагсан бөмбөгийн од асан Денис Родман байх байлаа.
Родман Ким Чон Унруу шууд залгаад Америкийн иргэн Кеннэт Байг суллахыг хүссэн бол тэрээр хариуд нь шууд буудуулах байсан биз.
Родман Твитер хуудсандаа “Би Умард Солонгосын удирдагч руу утасдаад Кеннэт Байг суллаж өгөөч гэж хэлэх болно” хэмээн жиргэжээ.
Кеннэт Бай нь өнгөрсөн сард Умард Солонгосын эсрэг дайсагнасан гэсэн тодорхой бус шалтгаанаар 15 жилийн хүнд хөдөлмөр эрхлэх ялаар шийтгүүлсэн билээ.
Түүний эгч Чун дүү Байгийн талаар хэлэхдээ “Хэзээч Умард Солонгосын эсрэг ямар нэгэн дайсагнасан санаа байгаагүй ба дүү нь өөрийн гэсэн аялал жуулчлалын компанитай ба Умард Солонгосд ажлаар явж байсан гэжээ.
АНУ-ын албаны хүмүүс Байг хэрхэн, ямар буруу үйлдэл хийсэн талаар нарийн тогтоохыг оролдож байна. Умард Солонгосын зүгээс түүний ял шийтгэлийн талаар нарийн дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна.
АНУ-ын албаны хүмүүс CNN-д өгсөн мэдээлэлдээ өмнө нь Умард Солонгосд байсан, Умард Солонгосын визтэй хэн нэгэн туроператор  байгаа талаар дурдсан ба дипломат мэдээлийн эх сурвалж тул нэрийг нь нууцалсан байна.
Гэвч Умард Солонгос болон АНУ-ын веб хуудсаар Бай нь Умард Солонгосчуудын санаа сэтгэлийг өөрчлөх шашны суртал ухуулга хийж байсан хэмээн мэдээлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top