АНУ-ын Охия мужийн нэгэн хотод Ариел Кастро гэх эр гурван эмэгтэйг хулгайлан гэртээ 10 гаруй жил хорьсон байжээ.
Хүн хулгайлж барьцаалан, хүчиндэж 10 гаруй жил гэртээ хорьсон хэргээр Ариел Кастрог шоронд хийсэн байгаа ба цаазаар авах ял авч магадгүй хэмээн шүүгч хэлсэн байна.
Жирэмсэн эхийн гэдсэн дэх хүүхдийг зэрлэгээр хөнөөсөн хэрэгт Охия мужийн шүүх алах ял оноох ёстой гэнэ.
Хулгайлагдан хоригдож байсан эмэгтэйчүүдийн нэг нь гэрийнхээ ойролцоо хоригдож байхдаа 5 удаа жирэмсэн болсон ба жирэмсэн болох бүрд Кастро түүнийг 2 долоо хоногоор өлсгөж байгаад зулбуулдаг байсан байна. Аманда Берри гэх эмэгтэй мөн хоригдож байх үедээ охин төрүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )