Өнөөдөр нар хиртэх ховорхон үзэгдлийг Австралийн болон Номхон далайн арлуудын оршин суугчид харах гэнэ. Орон нутгийн цагаар өглөө нар хиртэх аж. Сар, нар давхцах үеэр нарны зөвхөн таван хувь харагддаг байна.
Иймээс нар галт цагираг мэт болох энэ үзэгдлийг Кирибати арлынхан илүү тод харах юм. Галт цагираг шиг болж нар хиртэх нь нарны бүтэн хиртэлтээс цөөн тохиолддог бөгөөд 2035 онд дахин нар хиртэнэ хэмээн судлаачид үзжээ.
Сэтгэгдэл ( 0 )