Зээлийн картнаас 45 сая ам.доллар хулгайлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 10

АНУ-д зээлийн картнаас 45 сая ам.доллар хулгайлсан хэрэгт сэжиглэн долоон хүнийг баривчилсан тухай эх сурвалж мэдээллээ. Нью-Йорк хотын прокурорын газраас Ойрхи Дорнодын хоёр банк руу шилжүүлсэн мөнгийг замаас нь хакерууд хулгайлсан хэмээн мэдэгдсэн байна. Учир нь Нью-Йорк хотын захын дүүрэгт амьдардаг хакерууд 2012 оны аравдугаар сард мөн энэ оны хоёрдугаар сард ихээхэн хэмжээний бэлэн мөнгө авсан хэрэг гарсан аж. 

Оман, АНЭУ-ын банкуудад шилжүүлсэн олон сая ам.долларыг зээлийн Мастер картнаас хакерууд хулгайлсан нь дээрх хакеруудтай холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Энэ хэрэгт нийт 26 улсын хакерууд холбоотой гэнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top