Мишел Обама ханхүү Харрид зориулж үсээ янзлуулав

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 10

Өнгөрсөн пүрэв гарагт Их Британийн ханхүү Харри АНУ-д хийх 7 хоногийн аялалаа Цагаан ордноос эхэлж тэргүүн хадагтай Мишел Обаматай уулзаж түүнийг харахаар цугласан залуу эмэгтэйчүүдтэй мэндчиллээ.
Тэргүүн хадагтай 28 настай ханхүүг цэргийн ар гэрийнхнийг хүлээн авах ёслолын арга хэмжээнд угтан авчээ.
Ханхүү Харри Капитол Хиллд сенатор Жон Миккэйнтэй уулзах үеэрээ тэнд хуран цугласан охид эмэгтэйчүүдтэй мэндчилжээ.
Орой нь тэрээр АНУ-ын улс төрчид болон хандивлагч нартай Их Британийн элчин сайдын яамны хүлээн авах танхимд уулзлаа.
Эдгээр улс төрчдийн дунд ерөнхийлөгч Барак Обама болон үндэсний аюулгүй байдлын зөвлөх Антони Блинкон нар ч байсан байна. HALO Trust байгууллагын захирал  Гу Вилоубай ханхүү Харригийн ээжийнхээ үйл ажиллагааг үргэлжлүүлэх гэсэн түүний шийдэмгий зоригийг магтлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
з(103.9.88.226) 2013 оны 05 сарын 10

Ханхүү Харри гэж бодож байна. /хэхэ Мишел эгчийн нэр энтэр тайлбарт байдаггүй ээ/

0  |  0
Top