Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах асуудал хуулийн хүрээнд өнөөдөр дуусгавар болж байгаа. Тэгвэл парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээ тодруулж эхэлсэн бөгөөд АН-аас одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-аас Б.Бат-Эрдэнэ нар нэр дэвших нь тодорхой болсон байгаа.
Бусад намуудын хувьд, нэр дэвшигчээ хараахан тодруулаагүй байгаа учир Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хэн, хэн өрсөлдөх нь сонирхол татсан хэвээр. МАХН-ынхан Бага хурлаа маргааш болтол хойшлуулсан төдийгүй хэнийг нэр дэвшүүлэхээ ч шийдэж чадахгүй бужигналдаж байгаа сурагтай. ИЗНН-аас энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулаагүй, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжиж ажиллахаа албан ёсоор мэдэгдсэн болохоо гайхаад байх зүйлгүй. Харин намын дарга М.Энхсайханыг нэр дэвшүүлэхээр хэлэлцэж байсан МҮАН дотор ахиад л асуудал үүсэх нь тэр. Учир нь, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хүчтэй өрсөлдөгч гэгддэг М.Энхсайхан нэрээ татаж авсантай холбоотой. Тэгэхээр тус намын хувьд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжиж ажиллах уу, аль эсвэл МАН-аас нэр дэвшиж буй Б.Бат-Эрдэнэтэй ганзага нийлэх үү гэдэг нь анхаарал татаж эхэллээ.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 7 )
Жинхэнэ ”ардчилал” утгаараа Монголд хөгжөөд байгаа юм биш үү. 7 сарын 1 ний маргааш эвгүй байсан шүү. ТВ-5 н сэтгүүлч гэх Далиймаа ч билүү Алиймаа ч билүү нэг хүүхэн ёстой тэнэгтэж өгснийг одоо мартчихсан юм уу. Энд тэндхийн уулзвар дээр 37 он царайлсан танк ч юм уу БТР ч юм уу аймшгийн царайтай буунуудаа ёрдойлгоод л. Энхбаяр Баяр энэ тэр нь хааччихсан юм бүү мэд. Бүх ТВ-нүүдийг хаагаад л эвгүй шүү. Гэрээс гарвал л буудуулчих гээд. Одоо тэгээд тийм зэвүүн загнаж байсан гаруудыг хөөрхөн сайхан байсан мэтээр ”матар”-н нулимс унагаад байх шаардлага байхгүй ш дээ. Төрийн томчууд гэх 200 гаруй хүний ”Хөрөнгө орлогын мэдүүлэг”ийг үнэгүй сонинд тараагаад үзүүлэх юм сан. Тэд бол үнэн тасарчээ. Тэдэнд бол ард түмний өлсөх цангах падлий байхгүй. МАНАН энэ тэр аль нь ч тэр. Тэгэхдээ хонгилын үзүүрт нэг гэрэл шүү юм үзэгдээд байгаа юм. Нэг. Сайн муугаараа дуудуулаад АТГ бас ч гэж ганц хоёр загас барилаа ш дээ./ МИАТ гм / Хоёр. УБ-аасаа эхлээд бас дүрэм журамтай болж эхэлж байна. / М.Энхболдоос эхлээд Билэгт хүртэл тоголлоо ш дээ/ Гурав. Газар шороогоо анхаарч эхэлж байна. / Аалзны тор шиг хэрчихсэн байсан лицензүүдийг цуцаллаа/ Дөрөв.Зах замбараагүй мөнгө тараадагийг зогсоолоо Би аль ч намынх биш. Одоохондоо Элбэгээг гүйцэх хоншоортой аавын хүү алга. Баагий аварга Монголын л аварга ш дээ. Обама Аваргаа гэж мэндлэхгүй нь лав. Тэгээд ч хуучин ХУ намд нэр дэвшчих олигтой хүн нэг ч байхгүй. Бүгд 16 оны сонгуулийн дараа дээлээ нөмөрцгөөнө. Яагаад гэвэл маш огцом баяжицгаасан. Тэрбумаар л ярьцгаана. Саяаар ярьвал инээд нь хүрнэ. Удвал бол бүр хэрэггүй. Сая энэ хавар гэдсэн дотор нь марль хийчихсэн хүүхний асуудлыг шийдэж чадахгүй байж юун төр толгойлох. Энхбаярын ”Оймс”ны буянд харин яаж нэг юм гишүүн болсон юм бүү мэд. Азтай авгай Бичээд байвал хүүрнэн өгүүлнэ дээ гэж. Би далдыг хардаг далай лам биш. Тэгэхдээ шижигнэсэн залуус 16 онд гарч ирж бүгдийг нь лааз өшиглүүлнэ дээ Муу цаддаггүй хулгайчууд...
aa za M ENHSAIHAN ELWEGEE 2SAIN NAIZUUDAA AMJILT HAI SAIN NAIZ WI SAIN NAIZ AA B NA wi vh waa
mongoloo gesen tsohiloh zurhtei hun bur avargaa songooroi eh orniihoo gazar shoroog ireedui hoich uedee uleey
ард түмний татварын мөнгийг сонгууль хийж үрээд хэрэггүй байхаа. тэртэй тэргүй Элбэгээ ялахаас хойш. харин сонгууль хийж шоудаж үрж байхаар нэг үйлдвэр бариад ард түмэндээ ажлын байр бэлдвэл нэр дэвшигчдэд харин ард түмэн баярлах байх шүү
Awargaa demjih ni oilgomjtoi sh dee demjeerei
manan 2 nam damjisan shuu dee