Пүрэв гарагт АНУ-ын албаныхан Москвад хандаж Сирид зэвсэг худалдахаа зогсоохыг дахин сануулав. Гэвч хэдэн цагийн дараа хэвлэлээр Оросыг сайн чанарын газар-тэнгэр ангиллын пуужингаа зарахаар бэлдсэн хэмээн мэдээллээ.
Волл Стрийт сэтгүүл мөн энэ өдөр Израйлын ерөнхийлөгч Башар ал-Ассадын засгийн газарт S-300 нэртэй пуужинг Оросоос худалдаж авсан байж магадгүй хэмээн АНУ сэжиглээд байгаа талаар мэдээлжээ. Харин Израйлын сүүлийн үеийн мэдээгээр бол Сири улс 2010 онд Москватай хийсэн гэрээнийхээ дагуу 6 пуужин хөөргөх төхөөрөмж, 144 пуужинг 900 сая ам. доллараар худалдан авахаар төлбөрөө төлөөд байгаа гэсэн байна.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хэвлэлийнхэнд эдгээр пуужингууд улс орны тогтвортой байдлыг алдагдуулж байна хэмээн хэлсэн байна.
Энэ 7 хоногийн эхээр ноён Керригийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр Сирийн засгийн газар болон сөрөг хүчнийхний хоёулангийнх нь төлөөлөгчийг оролцуулсан Сирийн талаар олон улсын яриа хэлэлцээр хийхээр Москва, Вашингтон 2 тохиролцов. Бага хурлыг энэ сарын сүүлээр хийхээр төлөвлөөд байгаа ба Сирийн хямралыг улс төрийн яриа хэлэлцээрийн аргаар шийдвэрлэхийг зорьж байна.
Сэтгэгдэл ( 1 )
hahaha hoer har bie bienihe hariig gaihah n