Баасан гарагт Их Британийн 2008 оны олимпийн аварга, дарвуулт завины тамирчин Эндрю Симпсон АНУ-д бэлтгэл сургуулилт хийж байх үеэр завь нь хөмөрч амиа алджээ.
Эндрю Симпсон нь Бээжингийн олимпийн аваргын алтан медальт, өнгөрсөн оны Лондонгийн олимпийн мөнгөн медалийн шагналтан байсан ба сургалтын үеэр 2 биетэй завины AC72 уралдааны багийн гишүүн 11 залуугийн нэг байжээ.
36 настай Эндрю Симпсон завь хөмрөх үед усан доор 10 гаруй минут орооцолдон дарагдсан байсан ба аврах оролдого хийсэнч тэрээр амьд гарсангүй.
Түүний баг нь энэ зуны Америкийн цомын төлөө тэмцээнд бэлдэж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )