Үнэн үгэнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэж үг бий. Тиймдээ ч улс эх орныхоо төлөө үнийг хэлж байсан “Эх оронч” гэгддэг нөхдүүд хойно хойноосоо уван цуван энэ ертөнцөөс явсан байх. О.Дашбалбар, М.Зэнээ, О.Энхсайхан, Л.Энэбиш гээд л чамгүй урт нэрс жагсана. Эх орныхоо төлөө гэсэн үг унагасан эдгээр нөхдүүд улстөрийн золиос болсон байж магадгүй хэмээн дээр дооргүй ярьж шуугидаг ч тэдний үхлийн мөрөөр хэн ч орж мөшгөсөнгүй. Тэдний үг, үзэл бодол нь “таалагдахгүй” байсан учраас ийн золио биз гэх бодол өөрийн эрхгүй төрдөг.
О.Дашбалбар агсны төрсөн дүү О.Балжинням нэгэнтээ ахынхаа тухай дурсахдаа “Ахын үхэлд нөлөө байсан гэж боддог. Анх “бие нь муу байна ир” гэж дуудагдаж ирээд, ахыгаа хараад л би “Хүнд хорлогдчихсон байна шүү дээ” гэсэн. Тэгж л харагдсан, миний совин тэгж л мэдэрсэн. Ах минь үнэхээр ногоорсон байсан, би нүдээрээ харсан юм. Эх орноо гэсэн сэтгэлтэй, үнэний төлөө явсан хүмүүс нь байхгүй болдог тэр зарчмаар болсон. Одоо энэ хэргийг хэн шалгах юм, хэн ч шалгаж тогтоохгүй. С.Зоригийг улаан цайм 18 хутгалж алчихаад байхад илрээгүй л байна шүү дээ. Дүү нь Их хуралд сууж байна, дийлэхгүй л байгаа биз дээ. Би ер энэ төрд итгэдэггүй. С.Зориг улаан цайм зэрлэгээр алуулчихаад байхад, дүү нь их хуралд суучихаад чадахгүй байхад бид нар ийм юмаар яваад яах юм. Мэдээж гомдолтой. Зөвхөн бид ч биш ард түмэн бүгд гомдолтой байдаг, тэгж ярьдаг” хэмээн байдаг юм.
Билэг танхай яруу найрагч, эх оронч улстөрч О. Дашбалбар агсан аливаа зүйлийн голыг нь оноод хэлчихдэг байж. Түүний бичсэн нэгэн нийтлэл бий. Тухайд үед Монголын нийгэмд болж байгаагүй, болохыг ч “зөгнөөгүй” байсан үед шүү дээ. уг нийтлэлийн төгсгөлийн хэсэгт чухам гашуун үнэнийг ийн хэлсэн байдаг юм.
-Гадаадынхан юу хүсч байна вэ?
-Газраа түргэн иргэддээ өмчлүүлээсэй гэж...
-Яагаад?
-Ядарсан хүмүүс газраа бидэнд худалдах, өмчлүүлэх, үгүйдээ түрээслүүлэх зам үлдэнэ.
-Монголчууд өөрсдөө юу хүсч байна?
-Газраа түргэн хувьдаа өмчлөх юмсан гэж...
-Яагаад?
-Зарах, үгүйдээ түрээслүүлбэл хэдэн "доллартай" болно.
-Газаргүй болоод иргэд яах вэ?
-Ямар хамаатай юм, өнөөдөр л болж байвал, зуун жил амьдрах биш. "Надаас хойш галав юүлсэн ч хамаагүй" гэж байна.
-Газар бол таны үндсэн хөрөнгө, газраа гадаадынханд барьцаалах, түрээслэх, өмчлүүлэх, худалдах нүгэл үйлдвэл иргэн та "гишгих газаргүй хөл" болно доо... хэмээсэн байдаг юм. Үнэхээр өнөөдөр эх орныхоо газар нутгийг таслаад Солонгосчуудад зарчихсан, лиценз нэрийн ард дамлаад зарчихсан, өмчлүүлэх нэрийдлээр иргэддээ хэсэгчлэн худалдаж үүнээс багагүй газар нь гадныханд очсон байгаа.
Монгол улсын газрын зургаас харахад өргөн уудам нутаг дэвсгэртэй гэгддэг монгол орны тал нь лицензийн наймаанд “явчихаж”. Энд тэндгүй мөнгөн ус, цианит, химийн хор хөрсөнд шингэж байна. Түрүүчээсээ хордлого аван амь насаа алдаж байгаа боловч тэднийг тоож байгаа хүн алга. Харин ч хамуунаас болж үхэж байгаа учраас хохь нь болж байх шиг. Байгалийн баялгийг нь авсан гадныхан алтыг нь аваад авдрыг нь хаяна гэдэг эцэг өвгөдийн үг юутай үнэн бэ гэдгийг харуулж байна. Товчхондоо хэлэхэд эх орон эзэнгүйдэнэ гэж энэ.
Харин одоо Монгол гэх лицензний наймааны талбар болсон энэ улсад эзэн шиг эзэн, эцэг шиг хүн хэрэгтэй байна. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж авлигаас ангижруулж эх орон, элгэн түмнээ харж хандана гэж байгаа боловч “хошгоруулагч” хэмээн “алдаршаад” байгаа. Түүнд аль эрт буюу 1993 онд нэгэн шүлэг тэрлэж байсан нь өдгөө дуулиан тариад байна. Гарчиг нь “Үнэнийг хэлэхэд”. Үнэнийг хэлэхэд үнэнийг л хэлжээ.
Уран цэцэн үгээрээ уяраагаад байгаа хэдий ч өдгөө элдэв янзын хортой хоол хүнс, бэлэн мөнгөний амалгаа, цианит, мөнгөн ус, инфляцийн давалгаанд өртөж туйлдсан ард түмэн чинь “үнэнийг хэлэхэд” шүлгэнд өгүүлсэнчлэн турсгыг чинь хуулаад жалганд хаячихаж мэдэхээр байна шүү.
Сэтгэгдэл ( 14 )
Элбэгдорж нь арай дээр юм болов уу даа
Элбэгдорж нь арай дээр юм болов уу даа
elbegdorj hudlaa hun gedegee olon haruulsaan
elbegdorj hudlaa hun gedegee olon haruulsaan
elbegdorj hudlaa hun gedegee olon haruulsaan
amidda bie bienee hairla gedeg shulegnii huulbar l baina shd. ugnuudiig ni oorchlood l tavitsan baina. eniig har shuleg gej boloh yum. muu buteel baina. ugaasaa dashbalbar agsan chini elbegdorjtoi honi chono baisan yum.
чи юундаа бухимдаад байгаа юм. үнэнийг уншаад үхэхнээ. чиний тэр элбэгдорж чинь сонгогдоноо. гэхдээ сайндаа биш өрсөлдөгчгүйдээ сонгогдоно. 4 жилийн дараа харин хэнч биш болно.
Mundag hun
Дашбалбар гуай хүнээ буруу таньсан даа Газар хувьчлах ажлыг Энхбаяр ерөнхий сайд байхад эхлүүлсэн
20 jiliin umnuh shuleg gehed yg odoo bolj buy zuiliin tuhai bichjee.Tom uruu nairagchid bugd iim sonin zuntei er busiin humuus baidag.sonin shuu
Uhsen khuniig sain khun baisan gej hudlaa magtdagaa bolimoor umaa. Shuleg bichihdee avyas baisan baih gehdee Dashbalbar agsan khunii huvid muu khun baisan um shig sanagddag.
Би нам бус... АН-г дэмждэг гэхдээ Элбэгдоржийн хувьд бас л арай л хэтэрхий хуурамч илтгэгч харагддаг....бас л хошгирно шүү дээ....
Жинхэнэ үнэнийг аль дээрээс харсан байна даа.............