Газ алдагдаж 5 хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 10

Өмнөд Солонгосын Данжин хотын ган хайлуулах үйлдвэрт газ алдагдаж 5 ажилчин амиа алджээ.
Орон нутгийн цагаар өчигдөр шөнийн 02 цагт тэдний засаж байсан хайлуулах зуухан дотроос 5 ажилчныг олжээ. Тэд Hyundai Steel Co компанийн туслан гүйцэтгэгч ажилчид байсан байна.
Алдагдсан хийг аргон гэх ба энэ хий нь маш хортой хий бөгөөд шууд амьсгаа боогдуулах үйлчилгээтэй гэнэ. Hyundai Steel Co компанийн төлөөлөгчийн хэлснээр бол зуухны хоолойны системийг шалгахад арган хийг ашигладаг ба шалгалт дуусангуут хоолойноос гаргах зориулалттай гэнэ. Hyundai Steel Co компанийн зүгээс амиа алдагсдын гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлээд засгийн газрын мөрдөн шалгах ажилтнуудтай хамтран ажиллана гэдгээ мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top