Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Парк Жун Хуй хэвлэлийн төлөөлөгчөө АНУ-д албан ёсны айлчлал хийж байх үеэр жигшмээр муухай хэрэгт оролцсон хэмээн ажлаас нь халжээ. Вашингтоны цагдаа нар түүнийг хүчингийн хэрэг үйлдсэн болохыг илрүүлсэн байна.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Ли Нам Ки хэвлэлийн төлөөлөгч Ён Чан Юнг ийм хэрэг үйлдсэнээрээ улс орны нэрийг гутаан доромжилж өндөр албан тушаалын хүмүүс дунд биеэ зохимжгүй авч явлаа хэмээн Лос Анжелест хийсэн мэдэгдэлдээ түүнийг буруутгалаа.
Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч Паркийн АНУ-д хийсэн 5 өдрийн айлчлалыг санаа зовмоор таагүй нөхцөл байдлаар төгсгөлөө. Тэрээр ерөнхийлөгч Барак Обаматай Умард Солонгосын хурцадмал байдал болон бусад стратегийн болон эдийн засгийн асуудлуудын талаар хэлэлцжээ.
Вашингтон дахь Өмнөд Солонгосын элчин сайдын яам энэ хэргийг мөрдөн шалгаж байгаа ба Ён Чан Юнг ямар хэрэг үйлдсэн талаар нарийн мэдээлэл өгөөгүй байна.
Сэтгэгдэл ( 1 )
amerik yaduu orniig derel