М.Энхсайхан нэрээ татахдаа Ц.Элбэгдоржийн тухай илтгэл тавьжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 11

МҮАН-ын дарга М.Энхсайхан Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо больж нэрээ татсан. Тэрбээр энэ удаа АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн бөгөөд намынхаа бүгд хурлын үеэр эл илтгэлийг тавьжээ.

Төгс ардчилал хаана ч байхгүй гэдгээр үгээр эхлэмээр санагдаж байна.

Төгс ардчилал гэж хэрвээ ярих аваас, төгс ардчилал руу тэмүүлэх аваас бид өөрсдөө мэдэхгүй Дарангуйллыг тогтоох болно. Би яагаад энэ тухай хэлж байгаа юм гэхээр Монголын ардчилалд өөрт нь хүрсэн ноён оргил гэж байгаа юм. Монголын ардчиллын хүрсэн ноён оргилыг дэлхийн улс орнууд дэмжиж  байгаагаа харуулах гэж саяхан Монголд олон улсын том хурал болсон билээ.

Тус хуралд ирсэн Ан Сан Сучи хэмээх алдарт эмэгтэй монголчуудад хандаж хэдхэн сайн мессеж өгснийг эргэн саная.

Тэрбээр “би ардчиллыг загварчлах дургүй”, “би хүний эрхийн төлөө тэмцэгч гэхээсээ илүү ардчиллын хар ажилчин”, “бид мьянмарчууд хөх толботой төрдөг” гэсэн үг нь тодхон байна. 

“Би ардчиллыг загварчлах дургүй” гэж хэлсэн тэр үг нь Монголын ардчилал бол монголынх, улс үндэстэн болгон түүний дотор үүх түүхээрээ гайхагдах Монголчууд хэнээс ч хуулах шаардлагагүй өөрийн гэсэн ардчилалтай байх ёстойг хэлээд өгөх шиг санагдсан. Бид хуулбарлах сэтгэлгээгээ хаях хэрэгтэй. Монгол өөрийн гэсэн ардчиллын загвартай орон. Төгс ардчилал гэж ерөөсөө байхгүйтэй нэгэн адил Монголын ардчилал төгс биш.  Үүнийг бид бүгдээрээ мэдэж байгаа, Гэвч ардчиллыг хөгжүүлэх асуудал нь ардчиллыг гүнзгийрүүлэх явдал юм.

“Би хүний эрхийн төлөө тэмцэгч гэхээсээ илүү ардчиллын хар ажилчин” гэж Ан Сан Сучигийн хэлсэн үг нь хүний эрх гэдэг эрхэм чухлаас илүү хүний эрх үүрэг гэж байдагийг дорны хүний ухаанаар битүүхэн хэлсэн хэрэг шиг санагдсан. Зөвхөн эрхээ мэддэг үүргээ умартсан хүн бол хүн адгуусаас дор гэж дорны сургааль номд хэлдэг.

Хүн байгалиас хувь хүртэж амьдрах эрхтэй бол байгаль дэлхийгээ хамгаалах үүрэгтэй. Хүн амьд явах эрхтэй бол бусдын амь насыг хамгаалах үүрэгтэй. Хүн төрөө сонгох эрхтэй байгаа бол сонгосон төрөө хүндэтгэх үүрэгтэй. Гэх мэтчилэн эрх, үүргийн тэнцвэрийг хязгааргүй ярьж болно. Үнэндээ эрх үүргээ аль алиныг мэддэг хүн л үнэнхүү эрх чөлөөтэй байдаг. Үүнийг цөөхөн үгээр энэхүү алдарт эмэгтэй бидэнд хэлж өгсөн гэж бодож байна.

“Бид мьянмарчууд хөх толботой төрдөг” гэсэн үг нь Монголыг бүх дэлхийгээрээ ажиглан харж байна, та нартай бие сэтгэлээрээ нэг гэдгээ хэлсэн сайхан үг байлаа.

Монголын ардчилалд шийдэж чадаагүй олон асуудал байгаа. Шударга ёсоо умартсан тухай, ядуу дорой хүмүүс олноор байгаа тухай гээд яриад байж болно. Асуудал нь ардчилалд буруу байгаа биш, ардчиллыг мухар сүсэг болгож байгаад л буруу байгаа гэж бодож байна.

Монголын нийгэмд тулгамдаад байгаа олон асуудал бидний тархи толгойд бий болсон төөрөгдөл, шунал, ертөнцийг тольдох гаж буруу бодлын тусгалтай холбоотой. Энэ тухай МҮАН өнгөрсөн хугацаанд их ч ярьсан. Улс төрийн намууд юмс үзэгдлийн гадаад орчны талаар ихээр маргалддаг. Бид аль алиныг ярьж байдагаараа бусад намуудаас ялгаатай байгаа юм.

Монголын эдийн засаг өнгөрсөн хугацаанд эрх биш тэлжээ. Төмөр зам, цахилгаан станц, хурдны зам, гүүр гээд том том төслүүдийн тухай их яригдаж байна. Одоохондоо мөрөөдлийн чанартай байгаа. Хий хоосон хөөр биднийг дагалдаж байгааг нуухын хэрэггүй. Харин яаж мөрөөдлийг ажил хэрэг болгох вэ? гэдэг асуулт бидний өмнө тавигдаж байна.

Мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх эсэхээс Монголын ирээдүй, Монголын ардчиллын ирээдүй олон талаар хамаарна.

Шинэчлэлийн Засгийн газраас төлөвлөж байгаа мега төслүүдийг хэрэгжүүлэхэд улс төрийн тогтвортой байдал онцгой чухал. Түр зуурын улс төрийн ашиг хонжоо Монголын алсын эрх ашгийн дэргэд өчүүхэн гэдгийг ойлгох хэрэгтэй болж байна.

Улс төрийн тогтвортой байдал гэдэг бол унаж босохын тухай биш төр, засгийн шийд хурдттай гардаг цул нэгдмэл байх тухай юм. Зөвхөн энэ нөхцөлд мега төслөөр дамжиж Монгол улс амжилтад хүрнэ.

Өнгөрснөө эргэцүүлэн бодох аваас Монголын ардчиллын түүхэнд төрийн дээд өндөрлөгүүд нэгэн улс төрийн хүчний гарт төвлөрч байсан удаа бараг байгаагүй.  АН-аас  Ерөнхийлөгч сонгогдсон бол МАН-ын Засгийн газартай. МАН-аас Ерөнхийлөгч сонгогдсон бол АН-ын Засгийн газартай ийм л байж. Энэ нь Засгийн газраа эсвэл огцруулдаг, эсвэл хийх ажлыг нь гацаадаг, Монголын төрийн салаа мөчир болгон өөр хоорондоо тэмцэлддэг, нэгэн гадаад эрдэмтний оновчтой хэлснээр монголчууд “төрөө шатаадаг” тоглоомоор тоглож ирсэн байдаг.

2012 оны УИХ-ын сонгууль монголын ардчиллын түүхэнд анх удаагаа АН-д төрөө мэдэж, эдийн засгаа засах эрхийг нэгэн гарт төвлөрүүлж өгчээ. Ховорхон энэ боломжийг үр дүнтэй ашиглах явдал ганц АН-ын хэрэг биш нийт монголчуудын эрх ашиг гэж бодож байна.

2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Элбэгдорж ерөнхийлөгчийг дэвшүүлэхдээ өнөөдрийн Монголд бий болсон гадаад болон дотоод нөхцөл байдлыг бодолцон байж шийдвэрлэсэн гэж бодож байна. Цагаан морин жилийн ардчиллын галыг хамтран асаалцаж явсан Элбэгдорж алдаа, оноогоо мэднэ, хийх ажлаа  мэднэ, түүнд улс төрийн эрмэлзэл байгаа.

Тэгээд ч Ерөнхийлөгч гэдэг хүнийг ард түмэн өөрсдөө сонгож “бойжуулдаг” асар үнэ цэнээр бий болдог хүмүүн биет их хөрөнгө. Түүнийг Монголын төрд, олон түмний эрх ашигт ахин ашиглах нь зүйтэй хэмээн бодож байна.


МҮАН-ын дарга М.Энхсайхан

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(84.196.114.246) 2013 оны 05 сарын 22

Elbegeed Amjilt

0  |  0
zochin(84.196.114.246) 2013 оны 05 сарын 22

Udvaliig ch yostoi medeh yum algaaa Yoronhiilogch boloh hemjeenii hun arai bish baihaa gej bodoj baina. BatErdene avarga neree tataj avah baihoooo Ene dungiin yum oilgohtoigoo baihaa

0  |  0
zochin(202.55.182.82) 2013 оны 05 сарын 14

mongoliin tuuhend buhk hun uhaantai tur barij baisniig lav tuuhees olj unshaagui shuu

0  |  0
zochin(66.87.114.13) 2013 оны 05 сарын 12

Ard tumen l shiidne dee.ted mergen uhaantai.

0  |  0
zochin(66.87.114.13) 2013 оны 05 сарын 12

Avarga uhaantai hun.neree tatah setgeliin tehkee erhem tanid baigaa gedegt itgej baina.delhiin aalznii tor togloomd mongolchuud oroltsood ehelchihlee.

0  |  0
zochin(66.87.114.13) 2013 оны 05 сарын 12

Sonirholtoi hun.ene hun bidnii daisan baisan uu? Jinhene daisnuud mongolchuud bidnii dund amidarch baigaag udahgui boloh uil yavdal haruulna.uhaan tugs mongoliin ard tumeng tenger iveeh bizee.

0  |  0
ochirbat(203.194.115.119) 2013 оны 05 сарын 11

Ardchilsan khuvisgaliin galiig hamt asaaltsaj yavsan anddaa amjilt khussen erhem Enkhsaikhan tand bayarlalaa. Mongoliin ardchilaliig avrahad unetei khuvi nemer oruulsan gj boddog. Tand bayarlalaa. AN-iin snhnii gishuun D.Ochirbat

0  |  0
zochin(49.0.145.228) 2013 оны 05 сарын 11

Jinhene zangaragatai uls torchiin shiidwer bnadaa.Bugdeeree Enhsaihan shig setgej Neg zugt uragshaa temuulzgeeye.Bid yamar olimpod orolzoh tamirchin songoh gj bgaa bish AWARGA ch gsen irgeni zorig gargaad neree tatwal taarna

0  |  0
zochin(97.113.107.173) 2013 оны 05 сарын 11

demjij baina.

0  |  0
BUKA(202.126.94.47) 2013 оны 05 сарын 11

BOLJ BNAE ENKHSAIHAN

0  |  0
Top