Хойд Солонгосын эмэгтэй цагдаа төрийн тэргүүнээсээ Улсын баатар цол тэмдэг гардан авчээ. Учир нь Ри Кен Сим гэдэг энэ эмэгтэй Умард Солонгосын удирдагчийг зам тээврийн осолд орохоос аварсан хэмээн зарим эх сурвалж мэдээлсэн байна.
Түүнчлэн энэхүү Улсын баатар цол, тэмдэгийг дайн байлдааны үеэр баатарлаг гавьяа байгуулсан юм уу улсынхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр орлуусан хүмүүст л хүртээдэг аж. Энэ төрийн дээд шагналыг саяхан олон тооны эрдэмтэн, техникийн ажилтнуудад гардуулан өгсөн байна.
2012 оны 12 дугаар сард хиймэл дагуулыг хөөргөх пуужинг амжилттай бүтээж, хөөргөн өнгөрсөн хоёрдугаар сард цөмийн туршилтыг амжилттай хийсэн тул ийнхүү шагнаж урамшуулжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Эмэгтэй цагдаа ямар өндөр жинтэй байх хэрэгтэй вэ\n