Японы удирдагчид Африкийн компаниудад эдийн засгаа сайжруулахад туслах хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Тэд Гана, Кени, Мозамбек зэрэг Африкийн орнуудын удирдлагуудтай хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээр хийх юм байна. Ерөнхий сайд Шинзо Абе ирэх сард Африкийн хөгжлийн асуудлаар Токиогийн Олон Улсын бага хурлыг хуралдуулж Африкийн орнуудтай хэлэлцээр хийхээр төлөвлөөд байна.
Судлаачид Японы удирдагчид эхний хөрөнгө оруулалтын гэрээгээ Мозамбекийн удирдлагуудтай хийх хүсэлтэй байгаа ба энэ нь нүүрс, хий зэрэг ашигт малтмалаар баялаг улсад юуны түрүүнд хөрөнгө оруулалтаа бэхжүүлэхэд туслах юм хэмээн үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )