Цыгануудыг доромжилсон нийтлэл гаргасан сонин торгуулжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 11

Унгарын Хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан зөвлөл нь өдөр тутмын “Magyar Hirlap” сониныг торгожээ. Учир нь тус сонины сэтгүүлч Жолт Байер цыгануудыг амьтан хэмээн нэрлэж, тэднийг унгаруудын дунд амьдрах ёсгүй хэмээн доромжилсон материал нийтэлсэн ажээ. Унгарын хүн амын долоон хувийг эзэлдэг цыган үндэстний нийгэмлэг тус сонины нийтлэлд эгдүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Сүүлийн үед Унгарт үндсэрхэг, арьс өнгөөр ялгаварласан үзэл их гарах болсон гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top