Шар усны үерт нэг сая хүн нэрвэгдэж, зургаан хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 12

БНХАУ-ын зүүн болон төвийн нутгуудад сүүлийн тав хоног усархаг бороо үргэлжлэн орсны улмаас үер бууж, нэг сая гаруй хүн хохирол амсаад байгаа тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. Тухайлбал, Хунань мужид зургаан хүн амиа алдаж, 850 хүн хохирол амссан байна. Мөн 2 мянган орон сууцны барилгууд нурж, 14 мянга гаруй хүнийг түр хугацаагаар нүүлгэн шилжүүлжээ. Томоохон гол мөрнүүд савнаасаа хальж, усан сангууд усаар дүүрээд байгаа аж. Харин Зүүн хэсгийн Цянси мужийн 26 тосгоныг байгалийн гамшиг дайрч 197 мянган оршин суугч хохирол амссан төдийгүй энэ дүүргээс 6 мянга гаруй хүнийг түр хугацаагаар нүүлгэн шилжүүлсэн гэжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top