Уржигдар Турк улсын Рейханлы хотын даргын байр болон аж үйлдвэрийн дүүрэгт хоёр дэлбэрэлт гарсан бөгөөд үүний улмаас хоёр автомашин дэлбэрч 46 хүн нас барж, 140 гаруй хүн шархадсан юм. Дэлбэрэлт хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй хэсэгт 15 минутын зайтай гарчээ. Нийлэгээр хийсэн дэлбэрэгчтэй бөмбөгнүүдийг автомашинд бэхэлж, зайнаас удирдсан аж. Дэлбэрэлт гарсан газруудад хагас метрийн диаметртэй нүх бий болсон байжээ.
Сэтгэгдэл ( 0 )