ОХУ-ын цаг уурчид тавдугаар сар нь гэнэтийн өөрчлөлттэй сар байлаа хэмээн онцолжээ. Учир нь энэ сард ОХУ-д улсын цаг агаарын байдал огцом өөрчлөгдөж байжээ. Өөрчлөлтүүдийн үеэр цаг уурын нөхцөлүүдийн шинж тэмдэг огтхон ч илрээгүй бөгөөд температурын эсрэг тэмдэгүүдийн эрс тэс хэлбэлзэлтэй байсан аж.
Якутад л гэхэд энэ улиралд өмнө болж байгаагүй дулаарал болж үер буужээ. Харин Сибирьт хэвийн хэмжээнээс 12 С хэм дулаан байгаа гэж байсан ч Сибирийн баруун хэсэгт өвөл болжээ. Ямала болон Ханты-Мансийскийн автономит тойргуудад цас орсон төдийгүй бас Сибирийн өмнөд хэсэг, Томск, Новосибирск болон Кемерово мужуудад оржээ. Цаг агаарын байдал 10-15 С хэмээр хүйтэрч, хүчтэй салхи салхилж байгаа аж.
Харин ОХУ-ын төвийн хэсгүүдэд 7-р сарын аагим халуун эхлээд байна. Дундаж температур нь хэвийн хэмжээнээс 10 хэмээр илүү бөгөөд өмнө үзэгдэж байсан дээд хэмжээнийхээс ердөө 1 хэмээр бага байгаа аж.
Сэтгэгдэл ( 4 )
ovs iddeg bish shuu
uls oron um bodohgui bol mongol malaar duurlee haramsaltai baina
ene door baigaa mald shashin shutej medrelthiinhee orond gants 2 um har aan hoinoos haluun huiten agaariin ursgal orj irdiin malaa hoino dulaarval mongold dulaarna hoino huitervel manaid huitrene
Orost halj bn uu halahgui bn uu bidend yamar hamaa bn...hend ch heregggui medee bn