Оросын алдарт теннисчин Мария Шарапова Мадридын тэмцээнд Сербийн Ана Ивановичийг хагас шигшээ тэмцээнд хожсоныхоо дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр Болгарын теннисчин Григори Димитровтой найзалж буйгаа албан ёсоор зарлажээ.
Сүүлийн үед мэдээллийн сайтуудад тэдний халуун дотно зургууд гарах болсоныг Маша дуулиан шуугиан биш болголоо.
“Цаашдаа та хоёр хамтдаа хосын төрөлд талбайд гарах уу? гэсэн сурвалжлагчийн асуултад Шарапова ”10 жилийн өмнө би энэ төрөлд оролцож байсан.Миний хүч үзэх салбар биш байх аа.Хоёр теннисчин хамтдаа байна гэдэг хосын төрөлд өрсөлдөх нэр биш шүү дээ” гэж инээмсэглэн хариулжээ.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 0 )