Шарифын удирддаг нам давуу эрхтэй болж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 13

Пакистаны ерөнхий сайд асан Наваз Шарифын удирддаг томоохон сөрөг хүчний нам нь парламентад давуу эрх авч магадгүй болоод байна.
Өнгөрсөн бямба гарагаас тус улсын Үндэсний Сонгуулийн хороо сонгуулийн санал хураалтыг тоолж байна.
Пакистаны төрийн мэдлийн телевизээр Шарифийн Пакистаны Мусламын холбоо  одоогийн байдлаар тэргүүлж байгаа ба нийт парламентийн 342 суудлын 125-ыг ялаад байна хэмээн мэдэгджээ.
Шариф дэмжигчдийнхээ өмнө цорын ганц томоохон эрх мэдэлтэй нам болох нь лавтай боллоо хэмээн ялалтаа зарлаад байна.
Ерөнхийлөгч Асиф Али Зардаригийн удирддаг одоогийн засгийн эрхэнд байгаа Пакистаны Ардын нам урьдчилсан сонгуулиар 124 суудал авч байсан бол энэ удаад 32 суудал аваад байна. Энэ нам нь засгийн эрхийг 5 жил барьсан ба энэ хугацаанд тус улсын эдийн засаг, улс орны аюулгүй байдлыг улам доройтуулсан учраас ийнхүү дэмжигчдийн тоо буурсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top