Өнгөрсөн бямба гарагт Хятадын Сичуан мужид нүүрсний уурхайд дэлбэрэлт болж 28 ажилчин амиа алджээ.
Мөрдөгчид энэ уурхайн аюулгүй байдал болон дэлбэрэлт гарах болсон шалтгааныг судалж байна. Бямба гарагийн үдээс хойш 2 цагийн үед Люцоу хотын уурхайд дэлбэрэлтийн чичиргээ мэдэгджээ.
Хятадын Синхуа агентлагийн мэдээлснээр дэлбэрэлт болох үед уурхайд 100 гаруй хүн ажиллаж байсан ба 28 хүн амиа алдаж 10 гаруй хүн бэртжээ.
Сэтгэгдэл ( 1 )
баяр хүргье