АНУ-ын Нью-Орлеанс хотод болсон эхчүүдийн баярын жагсаалын үеэр зэвсэгт этгээдүүд гал нээж 9 хүн шархаджээ. Хохирогсдын дунд байсан 2 хүүхдийг сум шүргэсэн ба бусад шархадсан хүмүүсийн амь насанд аюулгүй хэмээн цагдаа нар мэдээлжээ.
Буудлага болсон талаар нарийн мэдээлэл байхгүй байгаа ба цагдаа нарын ажигласнаар 3 сэжигтэй эдгээд зугтсан байна
Осол тус хотын Френчмен, Вилларе гудамжны уулзвар дээр өдрийн 14 цагт болжээ. Баярын жагсаалын дараа хүмүүс бүжиглэж байх үед буудлага болсон ба тэр үед нийтдээ 200 гаруй хүн цугласан байжээ.
Сэтгэгдэл ( 0 )