Их Британийн дуучин Эми Уайнхаус залуу насандаа хорвоогийн мөнх бусыг үзсэн билээ. Түүний амьд сэрүүндээ эдэлж байсан зүйлсийг нь гэр бүлийнхэн Лондоны “Jewish Museum London” музейд ирэх долдугаар сард олны хүртээл болгох аж. Тус үзмэрүүдэд дуучин бүсгүйн анх тоглож байсан гитар хөгжим болон пянзны цуглуулга, хувцас зэрэг өмнө нь нэрт дуучны олны өмнө ил гарч байгаагүй эдлэл хэрэглэлүүд нь байгаа юм.
2011 онд Лондон хот дахь гэртээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан юм. Түүний эд зүйлсийг “Jewish Museum London” музейд дэлгэн харуулах ажлыг нь түүний ах Алекс эхнэр Ривагийн хамтаар зохион байгуулж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )