Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн алба АНУ-д хийсэн айлчлалын үеэр сексийн халдлага хийсэн хэмээх санаа зовоосон ичгүүртэй хэргийн дараа ажилтнаа ажлаас нь халж АНУ-аас уучлалт гуйсан байна.
Ерөнхийлөгчийн албаны хэвлэлийн төлөөлөгч Юн Чан-Жунг Вашингтон зочид буудалд байхдаа Солонгос гаралтай Америкийн залуу ажилтанг оролдсон хэмээн мэдэгдсэн билээ.
Энэ нь Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Паркийн АНУ –д хийсэн анхны айлчлалыг гутаасан хэрэг боллоо.
Ерөнхийлөгч Паркийн албаны дарга Ху Тае Ёл энэ хэрэг нь маш буруу, хүлээн зөвшөөрөхийн аргагүй үйлдэл болсон ба хэвлэлийн төлөөлөгч Юн Чан-Жун хохирогчийн гэр бүлийнхэн болон бүх Солонгосчуудаас уучлалт гуйсан хэмээн хэвлэлийнхэнд мэдээлэл өгчээ.
Хохирогч эмэгтэй 20 орчим настай ба ерөнхийлөгч Паркийн 4 өдрийн айлчлалын үеэр Өмнөд Солонгосын элчин сайдын яаманд ажиллаж байсан гэнэ. Энэ хэрэг элчин сайдын яамнаас холгүй орших зочид буудлын бааранд болсон байна.
56 настай хэвлэлийн төлөөлөгчийг эмэгтэйн өгзөгөнд зөвшөөрөлгүй гар хүрсэн хэмээн Вашингтон Пост болон Ёнхап мэдээллийн агентлагт цагдаа нар мэдээлжээ.
Ноён Юн өнгөрсөн ням гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр “хэрэв би түүнийг гомдоосон бол намайг ойлгоосой гэж хүсээд уучлалт гуйж байна” гэжээ. Мөн тэрээр АНУ-д хийсэн уулзалт амжилттай болоход саад учруулсандаа уучлалт гуйлаа.
Сэтгэгдэл ( 0 )