Хонконгийн дээд шүүх ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 13

Хонконгийн дээд шүүх транссексуал эмэгтэй W найз залуутайгаа гэрлэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргажээ. Хонконгийн өнөөгийн хуулинд ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг хориглосон байдаг ч Давж заалдах шүүх үндсэн хуулийг зөрчсөн шийдвэр гаргаж гэрлэхийг дэмжсэн байна. Тухайлбал, гомдол гаргагч W олон жилийн өмнө хүйсээ солиулах мэс засалд орсноос хойш эмэгтэй гэгдэж байв. Гэсэн ч түүнийг найз залуутайгаа гэрлэхийг нь Хонконгийн гэрлэх товчоо зөвшөөрөөгүй аж. 

Учир нь эмэгтэйн төрсний гэрчилгээнд түүний хүйсийг эрэгтэй хэмээн тодорхойлсон байв. W 2010 онд Дээд шүүхэд хандсаны дараа Давж заалдах шатны эцсийн шүүхэд гомдол мэдүүлсэн нь ийнхүү амжилттай болсон байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top