Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад 74 удаа ташуурдуулж магадгүй болоод байгаа аж. Түүнийг нэр дэвшигчдийн бүртгэлийн журмыг зөрчсөн хэмээн үзэж байгаа учраас хуулийн дагуу зургаан сар хорих эсвэл 74 удаа ташуурдах ялын аль нэгнийг нь оноож болзошгүй байна. Одоогоор түүний гэм буруутай эсэхийг нь Ажиглагчдын зөвлөл шүүн хэлэлцэж байгаа юм. Хэрэв түүнийг буруутай гэж үзвэл 6 сар хорих эсвэл 74 удаа ташуурдуулна.
Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж буй Эсфандияр Рахим Машаиг дагуулан явсан нь хууль зөрчсөн асуудал болоод байгаа аж. Өдгөө Ерөнхийлөгчийн засаг захиргааны тэргүүний албыг хашиж байгаа Эсфандияр Рахим Машаиг нь Махмуд Ахмадинежадгийн зөвлөх нь аж.
Ийн хуулиа зөрчсөн Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Ираны Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсон учраас дахин нэр дэвших боломжгүй болж байгаа юм. Тиймээс өөрийн туслахаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр зүтгүүлж байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 3 )
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдааaaa
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдааa
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа