Өнгөрсөн даваа гарагт АНУ-ын Филаделфи мужийн эмч Кермит Гознелд маш олон удаа үр хөндөх мэс засал хийснийхээ төлөө цаазаар авах ял авсан байна.
Тодруулбал түүнийг "Үр хөндөж хүний аминд хүрсэн" гэх хэргээр ял тулгаж буй юм. Цаазын ял сонссон доктор Кермит Гознелд нь 72 настай аж.
Дүүргийн өмгөөлөгчийн туслах Жоан Пескатор цаазаар авах шүүхийн тогтоолыг уншсаны дараа уйлж байсан бөгөөд энэ үеэр доктор Кермит Гознел ихэд гайхаж байгаагаа илэрхийлжээ.
Баруун Филаделфигийн эмнэлэгт 41 настай нэгэн эмэгтэй 3 сартай жирэмсэн байхдаа үр хөндүүлжээ. Гэтэл үр хөндөх үеэр нойрсуулагчийг нь хэтрүүлснээс болж нас барсан байна. Кермит Гознел нь эх баригч, эмэгтэйчүүдийн эмчийн албан ёсны гэрчилгээгүй ба 21 долоо хоногтой жирэмсэн эхэд үр хөндүүлэх мэс засал хийсэн хэмээн буруутгагджээ. Пенинсилванид 24 долоо хоногоос дээш жирэмсэн эхэд үр хөндөх мэс засал хийх нь хуулиар хориотой байдаг байна.
Сэтгэгдэл ( 1 )
Манай оронд үр хөндөх асуудал хэт задгайрч бараг л бизнес болсон нь одоо 20 иод жилийн дараа гарах үр дагаврыг мэдэхгүй мэддэг нь мэдээгүй дүр үзүүлэн явцгааж байна тэр үед энэ зөвшөөрөл олгосон эрхмийг цаазын тавцан хүлээж байгаа даан ч тэр үед эзэн нь олдохгүй байхдаа