Хүнсний хомсдолд орсон улс орнуудад шавьж идэхийг зөвлөжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 14

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын шинжээчид тайлангаа нийтэд танилцуулжээ.
Үүнд "Хөгжиж буй орнууд шавьжийн ачаар өлсгөлөнг даван туулж чадна. Учир нь цох, шоргоолж, царцаа зэрэг шавьж маш тэжээллэг байдаг байна. Эдгээр шавьжнуудад уураг, өөх тос гээд хүний бие организмд хэрэгтэй бүх бодис байдаг хэмээн НҮБ-ын тайланд дурдсан гэж "Би-би-си" агентлаг дамжуулж байна.
Түүнчлэн хоол хүнсний хомсдолд орсон хүүхдүүдэд хүнсний нэмэгдэл болгон шавьжийг өгч болно гэж НҮБ-ын мэргэжилтнүүд зөвлөжээ. Мөн бод мал, загасыг тэжээхэд хүртэл шавьж хэрэгтэй гэж үзжээ.

"Дэлхийн 2 тэрбум хүн хоол хүнсэндээ байнга шавьж хэрэглэдэг, энэ нь хүмүүст ийм хүнс ашигтайг баталж байгаа хэрэг. Харамсалтай нь, өрнөдийн олон орны иргэд сэтгэл зүйн асуудлаас болоод шавьжаар хийсэн хоол хэрэглэдэггүй" хэмээн тус тайландаа тусгажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top