Калифорни дахь Лос Анжелес Олон улсын нисэх онгоцны буудалд буусан Хайди Клумыг түүний жолооч нь биш харин ухаангүй дурласан найз залуу Мартин Кирстен угтаж авлаа.
39 настай загвар өмсөгч Runway төслийн шүүгч сэтгэл булаасан сайхан дүр төрхөөрөө найз залуутайгаа уулзжээ.
Тэрээр цагаан хээтэй хар цамц, жинсэн өмд өмссөн нь түүнийг маш энгийн бөгөөд дэгжин харагдуулж байна.
Виктория Секретийн сахиусан тэнгэр байсан Хайди Клум бага зэрэг борлосон ч гэсэн царай нь улам гэрэлтсэн хэвээр.
Хайди Клум эхчүүдийн баярын өдрөөр “Эхчүүдийн баярын мэнд хүргэё!” хэмээн твитертээ мэндчилгээ дэвшүүлж жиргэн усны хувцастай зургаа тавьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )