Английн загвар өмсөгч байсан Алиса Дувел дахин хэзээч гоо сайхны мэс засал хийлгэхгүй гэж хэлсэн боловч түүний энэ дүр төрх нь өөр зүйл өгүүлж байна.
Өмнө нь загвар өмсөгч байсан тэрээр зөвхөн гоо сайхны мэс засалдаа 1 сая фунт стерлинг зарцуулсан хэмээн хэлж байжээ.
Гэвч энэ удаад тэрээр юм нэмэх биш харин хасуулахыг илүүд үзсэн бололтой.
Эх сурвалжийн хэлснээр хамар, хацар, нүдний эргэн тойронд суулгасан байсан арьсаа буцаан авахуулсан ба дахин хэзээч мэс засал хийлгэхгүй гэж хэлсэн байна.
“Би маш олон удаа гоо сайхны мэс засал хийлгэлээ. Одоо би нүүрээ сайн хөдөлгөж чадахгүй байна. Өөрийнхөөрөө инээж чаддаггүй, хамраараа амьсгалж чаддаггүй. Хэрэв би мэс засал хийлгээгүй байсан бол одоо байгаагаасаа илүү дээр харагдаж байх байсан” гэж Алиса Дувел хэлжээ.
Тиймээс түүний сүүлд хийлгэсэн мэс засал нь зарим нэгэн асуудалтай хэсгийг нь засах оролдлого байсан байж магадгүй юм.
Тэрээр нэгэн эмчийн зөвөлгөөний үеэр Барби хүүхэлдэй авч очин хагалгааны дараа яг ийм болмоор байна гэж хэлж байжээ. Мөн “би гоо сайхны мэс засалд донтсон өвчтэй байжээ. Гэвч ямар ч эмч намайг зогсоох оролдого хийгээгүй. Тэд зөвхөн миний мөнгийг л авахыг хүсэж байсан ” гэж ярьсан байна.
Алиса Дувел анх 17 настай байхдаа гоо сайхны мэс засалд орж байсан ба түүнээс хойш хамраа 6 удаа, хацар, нүд орчмын арьсыг нэмэх, хасах, өргөх гэх мэт 11 удаа засуулж байжээ. Мөн тэрээр нарийхан гоолиг харагдахын тулд хавиргаа хасуулж, өндөр өсгийтэй туфли өмсөж гоё харагдахын тулд хөлийн хуруунуудаа хүртэл тайруулж байсан гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )