Хятадад биеэ үнэлэгчдийг цагдаа нар санаандгүй баривчлах, хэл амаар доромжлох, сүрдүүлж мөнгө авах, зодох зэргээр дээрэлхдэг гэж мэдээлсэн байна.
Хүний эрхийг хамгаалах байгууллагын өмгөөлөлийн хэсгийн мэдээлснээр бол Хятадад биеэ үнэлэгчдийг ДОХ-ын шинжилгээнд оруулан, сургалтанд хамруулахаар сургалтын төврүү явуулдаг байна.
Хятадад биеэ үнэлэх нь хууль бус үйлдэл тул ийнхүү засгийн газраас шийдэмгий арга хэмжээ авдаг юм байна.
Гэвч энэ үйлдэл нь биеэ үнэлэгчдэд дэндүү ширүүн хандлага болж байна хэмээн зарим хэвлэл мэдээллээр бичиж байна.
Биеэ үнэлэгчид, үйлчлүүлэгчид, цагдаа, мэргэжлийн судлаач зэрэг 140 гаруй хүнээс авсан мэдүүлэгээр бол цагдаа нар зарим биеэ үнэлэгчдийг хэргийг нь хүлээлгэхийн тулд зоддог байна.
Тэд биднийг модонд хүлж байгаад мөс шиг хүйтэн ус цацаж зоддог гэж биеэ үнэлэгчдийн нэг нь хэлжээ. Үүний оронд саатуулан хорих газар юм уу эсвэл сургалтын төвд очсон нь дээр гэж тэд ярьж байна.
Сэтгэгдэл ( 1 )
neg bodlin orovdoltei ch amidrax oor arga zam bgaashd xumuus yagaad iim soxor bdg bnaa.