Усан онгоц живж 200 иргэн ор сураггүй алга болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 14

Мьянмарын Ракхайн мужийн Пауктав хотын ойролцоох далайн эрэгт өчигдөр лалын родинжа омгийн 200 орчим цагаач иргэний сууж явсан усан онгоц живжээ. Мьянмарын албаныхны мэдээлснээр олон мянган цагаачдын сууж явсан усан онгоц Махасен далайн хар салхины улмаас живсэн байна.

Түүнчлэн усан онгоц живсний улмаас олон тооны хүн ор сураггүй алга болсон гэнэ.Далайн хар салхинаас сэргийлэхийн тулд албаныхан Ракхайн мужийн олон зуун оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Тус хотод өнгөрсөн жилээс буддын болон лалын родинжа омгийнхны хооронд мөргөлдөөн гарах болсноос родинжа омгийнхон олноороо орох оронгүй болж, Ракхайн мужийн түр хорогдох хуаран дахь иргэдийн тоо 140 мянгад хүрчээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top