Ял эдэлж буй тагнуулчдад туслана

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 15

БНХАУ, Тайваний хоёр эргийн харилцааг хариуцдаг байгууллагууд харилцан төлөөлөгчийн газраа нээж зарим нэг асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй байгаа ажээ. Түүний дотор уг төлөөлөгчийн газраар дамжуулан БНХАУ-ын шоронд хорих ял эдэлж байгаа Тайваний тагнуулчдад эрх зүй, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хүсэлтэй байгаа юм. Улмаар хоёр талд хоригдож байгаа тагнуулчдыг солилцох саналыг Тайваний Эх газрын асуудал хариуцсан зөвлөл гаргах ажээ. 2006 онд Вьетнам, БНХАУ-ын хил дээр баригдсан Тайваний армийн хурандаа Чу Кунсунь, Сю Чангуо нарыг хууль бусаар баривчилсан хэмээн БНХАУ-ын Засгийн газарт Тайбэй эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. Тайваний эдгээр цэргийн албан хаагчид баригдсанаасаа хойш хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан бөгөөд 2008 онд БНХАУ-ын шүүхээс бүх насаар нь хорих ял оноосноор тэд тагнуул хийсний улмаас баригдсан гэдэг нь ил болсон байна. Тайваний Цэргийн тагнуулын газрын дарга Кэ Гуанмины хүчин чармайлтын үр дүнд Гуанси мужийн Наньнинд хоригдож буй Чу, Сю нарыг гэр бүл нь жилд дөрвөн удаа эргэж болох зөвшөөрлийг олж авч чадсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top