3 гишүүнтэй сансрын хөлгийн баг эх дэлхийдээ амжилттай буулаа

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 15

Олон улсын” Союз” сансрын хөлгийн багийнхан  Казакстаны нутагт амжилттай газардлаа.
Канадын сансрын агентлагийн Крис Хадфелд, Америкийн НАСА-ын Том Маршборн, Оросын Роман Романенко нар Олон Улсын сансрын буудалд 146 өдөр ажиллаад өнгөрсөн даваа гарагийн шөнө товлосон газраа амжилттай буужээ.
НАСА-ын телевизээр “Союз ТМА-07М” багийнхан шүхрээр доошлон газардаж байгааг харуулсан байна.
Хөлгийн багийнхан дараагийн 3 хүний бүрэлдэхүүнтэй сансрын нисэгчдийн баг ирэх хүртэл сансрын буудалд байрлах гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top