Саудын Арабд үхлийн аюултай шинэ корона вирус илэрчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 15

Өнгөрсөн мягмар гарагт Саудын Араб улсад үхлийн аюултай шинэ вирус илэрч 4 хүн өвчлөөд байгаа талаар тус улсын эрүүл мэндийн албаныхан мэдээллээ.
Эдгээр 4 хүний 3 нь  шинэ корона вирус буюу эсвэл nCoV –ын халдвар авсан гэдгийг тогтоосон тухай Саудын Арабын Эрүүл мэндийн яамны вэб хуудсанд мэдээлсэн байна. Харин эдгээр 4 хүний нэг нь эмнэлгээс гарчээ.
Саудын Арабын зүүн мужид халдвар авсан 4 тохиолдол илэрсэн байна. NCoV буюу шинэ короны вирус нь анх удаа хүнд халдварлаж байгаа ба Ойрхи Дорнодод, тэр дундаа Саудын Араб улсад илрээд байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас энэ вирусын халдвар авсан тохиолдлын бараг тал хувь нь амиа алддаг болохыг тогтоожээ.
Өнгөрсөн оны 9-р сараас хойш ДЭБ корона вирусын халдвар авсан 34 тохиолдлыг илрүүлсэн ба үүнээс 18 нь тохиолдол нь амь насанд аюултай байжээ.
Энэхүү корона вирус нь томуу маягаар илэрдэг ба харин шинэ корона вирус нь амьсгалын системийг гэмтээдэг гэж Дэлхийн Өвчнөөс Урьдчилан Сэргийлэх болон Хянах төвөөс мэдээлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top