Жүжигчин Анжелина Жолигийн нөхөр Бред Пит “Хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлж 2 хөхөө тайруулсан нь маш баатарлаг хэрэг ба манай гэр бүлд аз жаргалтай өдрүүдийг авч ирлээ” гэж хэлжээ.
Анжелина Жолигийн ээж нь 2007 онд 56 насандаа хөхний хорт хавдраар өөд болсон байна.
Анжелина “Нью Иорк Таймс” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “миний хүүхдүүд намайг алдана гэж айх хэрэггүй” гэж хэлэхийн тулд ийнхүү хэцүү шийдвэр гаргах болсон гэжээ.
Бред Пит “Анжелина болон түүнтэй ижил шийдвэр гаргадаг олон хүмүүсийг би баатарлаг хүмүүс гэж хэлмээр байна. Мөн эмнэлгийн хамт олондоо талархал илэрхийлье” гэж “Лондон” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Мөн Анжелинагийн гэр бүлийн бусад хүмүүс бүгдээрээ түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Тэрээр анхны мэс заслынхаа дараа энэ оны 3 сарын 26-нд Бүгд Найрамдах Конго улсад хүмүүнлэгийн ажиллагаанд, 4 сарын 11-нд Лондонд болсон “Их Найм”-ын уулзалтанд Уилльям Хаагтай хамт тус тус оролцжээ.
Гадаад хэргийн сайд Уилльям Хааг өнгөрсөн 3-р сард Анжелинатай хамт Бүгд Найрамдах Конго улсад олноор хүчирхийлэх асуудлыг тодруулах зорилгоор дүрвэгсдийн лагераар явсан байна.
Уилльям Хааг “Анжелина Жоли бол маш ур чадвартай зоригтой эмэгтэй. Тэр сүүлийн хэдэн сарын туршид надтай хамт их ажил амжуулсан. Тэрээр надтай хамт Их Наймын уулзалтанд сексийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх санаачлага дээр хамтран ажиллаж Конго улсын хэд хэдэн хүнд хэцүү газруудаар явсан. Энэ үеэр ямар нэгэн эмчилгээтэй байгаа гэсэн ямарч шинж харагдаагүй. Тэр бол маш зоригтой эмэгтэй” гэж хэлжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Sain ch hun saihan ch huuhen
хел гарыг тайрна гэдэг болохоос хехийг ингэж хэлдэг юм уу ор
eruul enkhiig husye
zorigtoi yumaa.jiriin irgen bish delxiin xemjeend tanigdsan od shuudee. iim shiidver gargaxad xetsuu l bsn bx. yamartaich eruul amid seruun bx ni chuxal shuu