Атланта хотын оршин суугч Клифф Клуге Coca-Cola-ны нууц жорын хувийг хар зах дээрээс худалдаж авсан хайрцган дотроос олжээ. Уг жорыг 15 сая доллараар хүссэн хүнд нь яаралтай худалдахад бэлэн байгаа гэв. Мөн жороо eBay дуудлага худалдаан дээр таван сая доллараар үнэлэн интернэтэд зар тавьсан байна.Энэ тухайгаа “Ийм зүйлтэй хүмүүс тэр бүр учраад байхгүй болов уу. Тэр цаасан дээр хийжүүлсэн ундааг хэрхэн хийх томьёо болон зааварчилгаа бичигдсэн байгаа. Үүнийг би Coca-Cola ундааны жор гэж бодож байна” гэжээ.
Ямар ч байсан түүний олдвор дор хаяж хэдэн зуун мянган доллар хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа аж. Сонирхуулахад, Coca-Cola компани жорын эх хувилбараа “Coca-Cola-ийн ертөнц” музей доторх том сейфэн дотор хадгалдаг юм байна.
Сэтгэгдэл ( 0 )