Ларри Кинг нь 1933 оны 11 сарын 19 нд төрсөн Еврэй гаралтай Америк хүн ба Peabodys, Cable ACE Awards гэсэн 2 том шагналын эзэн, алтартай телевиз, радиогийн хөтлөгч хүн билээ. Сэтгүүлч нарын түүнтэй хийсэн ярилцлагыг толилуулж байна.
Та одоогоор хэнээс сурвалжлага авья гэж бодож байна вэ?
Фидел Кастрогоос. Мөн Ромын Папаас бас ярилцлага авахыг хүсэж байна. Бас Ж.Д Салингер бас хамгийн сонирхолтой ярилцлага өгөх боломжтой хүн гэж бодож байна.
Таныг юу ингэж мэргэжлийн ажлаа удаан хийхэд хүргэв?
Удаан жил гэдгийг тайлбарлах боломжгүй. Би нэвтрүүлэгчээс өөр ямар нэгэн ажил хийхийг хэзээ ч хүсэж байгаагүй. Нэвтрүүлэгч байсан 5 жилийн талаар би ярьж байна. Эхлээд би радиод ажиллахыг хүссэн, дараа нь телевизэд ажиллахыг хүссэн. Гэвч би хэзээч дэлхий нийтээр цацагдаж гарна гэж бодоогүй байсан.
Та асуултаа их зөөлөн тавьдаг байх гэсэн ойлголттой санал нийлэх үү?
Санал нийлэхгүй байна. Би хэн нэгнийг хананд шахдаг хүн биш. Хэрэв би Нанси Пелосигоос ярилцлага авсан бол “Та яагаад зовлон зүдгүүрийн талаар худлаа ярьсан бэ?” гэж шууд асуух байсан. Миний мэдэхийг хүсэж байгаа цорын ганц зүйл бол үнэн бодит байдал. Би тэднийг өөрсдийгөө хамгаалах хамгаалалтын нөхцөл байдалд оруулах байсан.
Та үзэл суртлаар дүүрэн мэдээллийн хөтөлбөр хүч түрэн орж ирж байгаад санаа зовж байна уу?
Би үүнд сэтгэл зовдоггүй. Бүх зүйл өөр өөрийн мөчлөгтэй. Сайн сайхан, шулуун шударга, гүн гүнзгий бодууштай ярилцлага байнга л бидний эргэн тойронд байх болно. Үүнийг би маш эртнээс мэдэж авсан. Би ярилцаж байхдаа хэзээч шинэ зүйл сурдаггүй. Энэ бол ярилцлагын үеэр хөтлөгчийн цаг 90%, зочны цаг 10%-тай байна гэсэн үг. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй.
Ямар ярилцлага таныг хамгийн ихээр гайхшруулсан бэ?
Ж. Жордан Лиддигийн ярилцлага. Би ямар нэгэн зүйл болохоос өмнө догдлох дургүй. Гэвч эхлээд би түүнийг сайнаар хүлээж аваагүй. Гэтэл би түүнд сэтгэл татагдсан. Би түүнийг этгээд, тэнэг хүн гэж бодож байлаа. Би түүний хүсэл тэмүүлэл, алиа хошин занд нь дурласан. Тэр их шударга зантай учраас ярилцлага авахад их амар байсан.
Та дандаа шоундаа шуугиан дэгдээсэн зочдыг оролцуулж олны анхаарлыг татаж байдаг. Та үүнийгээ юу гэж боддог вэ?
Би олныг шуугиулж анхаарлыг нь татаж байгаагаа мэддэггүй. Би хэзээ ч зочдыг сонгодоггүй. Ер нь сонгох ч дургүй. Алга болсон хүүхэд, нөхрөөсөө салсан сайхан бүсгүйн талаар ярилцах ёстой бол түүнийгээ л хийнэ. Энэ бол зэрлэг араатны зан чанар.
Таньд хэдэн өмдний татуурга байдаг вэ?
Би хэзээч тоолж үзээгүй юм байна. Гэвч Нью Иорк, Вашингтон, Лос Анжелсийн гэрт нийтдээ бараг 150 гаруй байгаа байх.
Та өөрийн дургүй зочинтойгоо хэрхэн харьцдаг вэ?
Би бол мэргэжлийн хүн учраас энэ миний хийх ёстой ажил. Үүнд миний хувийн үзэл бодол огт хамаагүй. Би хэзээ ч “би” гэдэг үгийг хэрэглэдэггүй. Хамгийн гол анхаарлаа хандуулах зүйл бол зочид байдаг. Гэвч зарим нэгэн дургүй хүнээсээ ярилцлага авах хэцүү байдаг. Хамгийн гол нь хийж буй зүйлдээ итгэлтэй байх хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 0 )