Будант Альбоны “Челси” багийн хөл бөмбөгчид түүхэндээ анх удаа Европын Лигийн тэмцээнд Португалийн “Бенфика” багийг буулган авч түрүүллээ.
Тоглолтын 60 минутад Алтан жаал Фернандо Торрес өрсөлдөгчдийнхөө хаалгыг мялаасан бол 68 минутад “Бенфика”-гийн Оскар Кардосо пеналтиар хариуг нь эргүүлэн өглөө.
Тоглолтын хожлын бөмбөгийг шүүгчийн мэдлийн нэмэлт минутад Бранислав Иванович булангийн цохилтыг толгойгоор мөргөн оруулав.
Ийнхүү “Челсичүүд” өрсөлдөгчөө Амстердамын”Аякс”-ын талбайд 2:1 –ээр буулган авчээ.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 0 )