Өчигдөр Москвачууд метро үүсэн байгуулагдсаныхаа баярыг ёслол төгөлдөр тэмдэглэлээ.Одоогоос 78 жилийн тэртээх энэ өдөр нийслэлийн зорчигчид ” Сокольник” болон “Парк культуры” буудлын хооронд холбосон галт тэргээр зорчжээ.
Тэнд хуран цугласан олон 1940 –өөд оны хувцсаар гоёж улаан даавуун дээр бичсэн баярын лоозон барьжээ. Мөн баян хуур, гитар хөгжим дээр хөгжилтэй ая тоглож бас бүжиглэж байв.
Өнөөдөр Москва хотын метронд жилдээ давхцсан тоогоор 2,5 тэрбум хүн зорчдог нь манай гарагийн хүн амын гуравны нэгтэй тэнцэх тоо юм гэж ОХУ-ын нийслэлийн ХМА-аас мэдээлжээ.
Өдөр бүр Москвагийн 12 чиглэлийн 188 буудлын хооронд 10 000 галт тэрэг 312,9 км замыг туулдаг байна.
Тус хотын метрогоор өдөрт 8 сая хүн зорчдог нь дэлхийд өндөр үзүүлэлт юм.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 2 )
moskvagiin metronii baiguulamj bol ter chigeeree urlagiin buteel baidag
bas l aguu metrotoi shu