Энэ лхагва гарагт Умард Солонгос улс 15 жилийн хорих ял авсан Америкийн иргэнийг тусгай шоронд хорьсон гэж мэдэгдэв.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Америкийн иргэн Кеннэт Бай нь Умард Солонгосын зүйн хойд хэсгийн далайн боомт хотод жуулчилж очоод баригдсан билээ. Умард Солонгосын засгийн газар түүнийг Ким Чон Уны дэглэмийн эсрэг дайсагнасан үйлдэл хийсэн хэргээр яллажээ.
Сэтгэгдэл ( 0 )