Бионсе Бельгид хийхээр төлөвлөөд байсан тоглолтоо хууршилтаас болж цуцлах болсондоо фенүүдээсээ уучлалт гуйлаа.
Түүний тоглолтыг хойшлуулж дахин өдөр товлохоор болсон ба харин энэ лхагва гарагт болох тоглолт нь төлөвлөсний дагуу тоглох юм байна.
Тэрээр фенүүддээ хандаж “ Би хэзээч тоглолтоо хойшлуулж байсан удаа байхгүй. Надад маш хүнд байна. Удахгүй тоглолтоо хийнэ гэж амлаж байна. Та нарын урамыг хугалсан бол уучлаарай.” гэж хэлжээ.
Бионсе Лондонгийн Твинкенхам стадионд 6-р сарын 1нд буяны тоглолт хийхээр төлөвлөсөн тоглолтыг нь оролцуулан ирэх сард нийт 40 гаруй концерт тоглохоор төлөвлөжээ. Тэрээр охиноо төрүүлсний дараа жил гаруй хугацаанд завсарласны эцэст урлагийн ертөнцдөө эргэн ирж байна.
Сэтгэгдэл ( 0 )