Жастин Биберийн тоглолтын орлогоос хулгайлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 16

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын  Иоханнесбург хотод болсон дуучин Жастин Биберийн тоглолтын орлогоос 70 000 гаруй фунт стерлинг буюу 1 сая гаруй доллар хулгайлсан талаар мэдээллээ.

Дээрэмчин олс, алх, цүүцээр зэвсэглэн сейфийг эвдсэн байна гэж орон нутгийн хэвлэлийнхэн болон цагдаа нар мэдэгджээ.
2010 оны дэлхий цомын тэмцээнийг зохион байгуулан ажиллаж байсан албаны хүмүүс бэлэн мөнгө алга болсон талаар даваа гарагийн өглөө мэдсэн байна. Сейфэнд Жастин Биберийн концертын орлого болон өмнөх оройн Бон Жовын тоглолтын орлого байсан гэнэ.

Жастин Биберийн аялан тоглолт нь өнгөрсөн оны 9-р сард АНУ-аас эхэлсэн ба ирэх 8-р сард Атлантад дуусахаар төлөвлөсөн байгаа боловч нэлээд асуудалтай явж байна.

Германд цээртэй байдаг түүний сармагчин гарч ирсэн, Шведэд автобуснаас нь хар тамхи олдсон, 19 настай дуучин маань Амстердамын Анне Франкийн байшинд бичиж үлдээсэн тэмдэглэл нь шүүмжлэлд өртсөн зэрэг янз бүрийн асуудлууд олон гарчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ff(202.21.105.245) 2013 оны 05 сарын 16

70 000 гаруй фунт стерлинг буюу 1 сая гаруй доллар ??????

0  |  0
Top